21 жил багшилсан бол ирэх оноос 1.5 сая төгрөгийн цалин авна

Сангийд сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төсөөллийг олон нийтэд өнөөдөр танилцуулсан.

Төсөлд 2020 онд төрийн албан хаагчийн цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Инфляцийн төвшинд 2019 оны байдлаар 8 хувь байгаа бол ирэх онд энэ төвшинг нэмэгдүүлэхгүй, хэвээр нь барьхаар Сангийн яамнаас зорилт тавьжээ.

787.7 мянган төгрөгийн үндсэн цалинтай багшийн цалин ирэх онд 850.7 мянган төгрөг болж өснө. Мөн нийт ажилласан жилийг харгалзан үзэж олгодог нэмэгдлийн хэмжээ мөн адил нэмэгджээ. Ийнхүү нэмэгдүүлэхэд 2020 оны төсөвт 159.8 тэрбум төгрөгийг тусгажээ.

Эх сурвалж: Сангийн яам

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ