• Америк, Японы удирдагчид худалдааны гэрээнд гарын үсэг зуржээ

    Өчигдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлын үеэр, АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Японы ерөнхий сайд Абэ Шинзо нар худалдааны анхан шатны гэрээнд гарын үсэг зурж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн зарим бүтээгдэхүүний татварын заримыг цуцалсан буюу буурууллаа. Америк, Японы худалдааны хэлэлцээр голцуу автомашины татварын асуудалд төвлөрсөн боловч дээрх гэрээнд хамрагдаагүй байна.

    Мөн өдөр болсон гарын үсэг зурах ёслол дээр Трамп “Тус гэрээ бол Америк, Япон хоёр орны тохиролцох “шударга, харилцан ашигтай худалдааны гэрээ”-ний чухал үе шат юм. Америкийн 7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд гарч, үхрийн мах, гахайн мах, бяслаг, дарс зэрэг Японд экспортолж буй Америкийн бүтээгдэхүүний татварыг бууруулан, буйлс, нэрс, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүний татварыг цуцлах болно. Хоёр орны 40 тэрбум шахам ам.долларын дижитал худалдаа ч дээрх гэрээнд хамрагдана,  гэжээ.

    Абэ Шинзо “Худалдааны анхан шатны гэрээ хүчинтэй болсны дараа, Америк дахь Японы хөрөнгө оруулалт улам нэмэгдэх нь дамжиггүй юм. Хоёр орны эдийн засаг аль аль нь улам өснө. Энэ нь хоёр орны хувьд хамтдаа амжилтад хүрэх явдал юм” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ