“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг трансжендерүүдтэй холбоотой хэргээр баривчилжээ

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг өчигдөр Увс аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалж баталж байгаа аж.

Түүнийг трансжендер иргэдтэй холбоотой асуудлын талаар сошиалд бичиж, тэдний эрхэнд халдсан гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.

Г.Ганхуяг олон нийтийн сүлжээнд “Босоо хөх монгол” бүлгэм трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараагаад байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ