• Ч.Хүрэлбаатар:Ирэх жил МСҮТ-д суралцагсдын тэтгэлэг хоёр дахин нэмэгдэж, 200 мянгад хүрнэ

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барих төсөвтэй холбоотойгоор  танилцуулга  хийлээ.

    • -2019 онд эдийн засгийн өсөлт найман хувь байсан бол ирэх онд 6 хувь байхаар,
    • -Инфляцийн төвшинг 8 хувьд хэвээр барихаар,
    • -Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 12.9 их наяд төгрөг байхаар,
    • -Зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг байхаар тус тус тооцоолжээ.

    Хэвлэлийн хурлын эхэнд Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдлыг үе шаттай бууруулсны дүнд төсөв  2018 онд ашигтай гарсан. 2019 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий -5.1 хувийн алдагдалтай байхаар тооцохоор баталж, гүйцэтгэл хэвийн явж байна. Төсвийн алдагдлыг огцом буулгахад иргэдийн амьдралд сөрөг нөлөө өндөр байдаг учраас үе шаттайгаар   бууруулж 2022 онд 1.4 хувь болгоно” гэж онцолсон юм.

    2020 оны төсвийн орлогыг задалж үзвэл:

    2020 онд төсөвт төвлөрүүлэх 12.9 их наяд төгрөгийн 10.7 их наядыг татварын орлогоос бүрдүүлнэ.
    • 82.8%-ийг Татварын орлого
    • 7.7%-ийг Татварын бус орлого
    • 1.2%-ийг Тусламжийн орлого
    • 1.0%-ийг Тогтворжуулалтын сан
    • 7.6%-ийн Ирээдүйн өв сангаас олно гэж төсөөлсөн бол

    Төсвийн орлогыг нэмэгдүүлэхдээ татвар, гаалийн шинэчлэлээс гадна газрын төлбөрийг бүрэн хураах шаардлагатай гэж үзжээ. Жишээ нь, газрын төлбөрийн шинэчлэлийн хүрээнд системийг цахимжуулж, газар олгох шийдвэр гараад, гэрээ нь байгуулагдсан л бол автоматаар төлбөрийг нь 100 хувь авдаг болох аж.

    “Гэрээ байгуулах нэрээр  далимдуулж төлбөр төлөхөөс бултах ажлууд хийгдээд байна. Эсвэл нэг хүн аваад төлбөрийг нь ер төлөхгүй, олон жил тэр газрыг өөр дээрээ байлгадаг жишээнүүд байна. Бид байгаа бүх нөөц бололцоогоо дайчлах ёстой” хэмээн Сангийн сайд хэллээ. 

    2020 оны төсвийн зарлагыг задалж үзвэл:

    Эх сурвалж: Сангийн яам

    Хамгийн өндөр зардал тэтгэвэр, тэтгэмж, татаасанд 4.2 их наяд, хөрөнгө оруулалтад 3.7 их наяд, цалингийн зардалд 2.6 их наяд төгрөг зарцуулна. Нийт хөрөнгө оруулалтын хоёр их наяд төгрөгийг улсын төсвөөс гаргахаар тооцоолжээ. Мөн тэрээр “Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг гадны өндөр хүүтэй бонд, арилжааны банкуудаас зээл авахгүйгээр хийж байгаагаараа цагаа олсон, үр ашигтай болсон”  гэж хэлсэн юм.

    Уул уурхайн үнэ болон экспортын үзүүлэлтийн хувьд:

    Эх сурвалж: Сангийн яам

    Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор:

    Боловсролын салбарт:

    •  МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэнэ.
    • Цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 50 хувь нэмэгдүүлнэ.

    Эрүүл мэндийн салбарт:

    • Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож нэмэгдүүлнэ
    • Иргэн амбулаторийн оношилгоо, хөнгөлөлттэй эм, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг нэг дор цогц байдлаар авах боломжийг бий болгоно
    • Төрийн өмчийн эмнэлгүүд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарт тохирсон санхүүжилт авч, төсвийн менежментээ бие даан хэрэгжүүлэх болно

    Нийгмийн салбарт:

    • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой болно
    • Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ

    Эх сурвалж: Сангийн яам

    • Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ
    • Төрийн үйлчилгээний албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.

    “2014 оноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй байсан бол сүүлийн хоёр жилд инфляцийн түвшинтэй нь уялдуулан нэмж байгаа” гэж Ч.Хүрэлбаатар хэллээ. Ингэж инфляцийн төвшинтэй уялдуулан нэмэх нь бараа, бүтээгдэхүүний үнэ цалин,тэтгвэрийн өсөлттэй холбоотойгоор хөөрөгддөг явдал байхгүй болж, зөвхөн тухайн зах зээл дээрх динамик өөрчлөлтүүдээс шалтгаалан өсдөг.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ