“Найрамдал” зусланг улсад буцаан авахад 5.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр 2020 оны Монгол Улсын төсвийн төсөл, түүний задаргааг олон нийтэд танилцуулсан.

2020 онд төсвийн зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тэгвэл хууль бус газар олголт явагдсантай холбогдуулан төрийн өмчит Найрамдал зусланг 158 ажилчдын орон тоотойгоор улсад буцаан авахад 5.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

“Бүх газар нь олгогдоод алга болсон. Ганц хүүхдийн чиглэлээр дотооддоо, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулдаг Найрамдал зусланг улсын төсөвт буцаан авах шийдвэрийг Засгийн газар гаргасны дагуу 5.2 тэрбум төгрөгийг төсөлвлөсөн” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Эх сурвалж: Сангийн яам

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч тавдугаар сарын 29-нд гаргасан боловч шийдэгдэлгүй явсаар энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус 24 захирамжийг хүчингүй болгосон юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ