МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, ард нийтийн санал асуулгаар АН-тай зөвшилцнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрын хуралдаанаараа УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна бусад цаг үеийн асуудлыг авч хэлэлцэхээр байлаа.

Гэвч Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, ард нийтийн санал асуулгаар АН-тай зөвшилцөх шаардлагатай гэж үзэж бүлгийн хуралдааныг ирэх даваа гариг хүртэл хойшлуулсан байна.

УИХ-ын чуулганы ээлжит бус чуулган ойрын үед завсарлана. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Тиймээс энэ асуудлыг намын бүлэг хэлэлцсний дараа Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ