Индонезчүүд “ижил хүйстэн, эмэгтэйчүүд”-ийн эрхийг зөрчсөн шинэ эрүүгийн хуулийн төслийн эсрэг тэмцэж эхэллээ

Индонезчүүд хүний эрхийг ноцтой зөрчсөн заалтууд бүхий шинэ эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцэн, тэмцэж эхэллээ.

Шинэ эрүүгийн хуулийн төсөлд хүний эрхийг зөрчсөн 18 заалт байгаагаас хамгийн ноцтой нь гэрлэлтээс гадуурх харилцааг хууль бус гэж үзсэн нь юм. Хууль батлагдаж хэрэгжиж эхлэвэл дээрх заалын дагуу ижил хүйстэн болон гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдардаг хосууд гэмт хэрэгтэн болж хувирна.

Хуулийн төслийг боловсруулахад хэдэн арван жилийн хугацаа зарцуулагдсан боловч энэ сарын 15-ны өдөр Засгийн газарт өргөн барьсан билээ. Шинэ хуулийн төслийг батлах санал хураалтыг өнгөрсөн мягмар гаригт явуулахаар байсан боловч олон нийтийн эсэргүүцлийн дүнд баасан гариг хүртэл түр хойшлуулжээ.

Индонезийн Жакарта хотод мянга мянган оюутан, сурагчид парлементийн ордон луу чулуу, мод шидэж тэмцэж эхэлжээ. Улмаар Жакарта хотын аюулгүй байдлыг хангахаар 5000 гаруй цагдаагийн хүчин ажиллаж, нулимс асгаруулагч, усан их буу ашиглан жагсагчдыг тараажээ. Харин Жава, Суматра, Сулавеси аралд болсон жагсаалын үеэр 40 орчим хүн шархадсан байна.

Эх сурвалж: Guardian

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ