• Их Британи ядуу орнуудын гэр бүл төлөвлөлтөд зориулж 600 сая фунт.стерлинг хандивлана

    Нью Иорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганаар Их Британий Засгийн газраас дэлхийн ядуу буурай орнуудад гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд 600 сая фунт.стерлингийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

    НҮБ-аас хийсэн судалгаагаар жил бүр 295 мянган эмэгтэйчүүд төрөлтийн үед энддэг. Мөн дэлхий даяар ядуу буурай орны 214 сая эмэгтэйчүүд орчин үеийн жирэмснээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх боломж нь хаалттай байдаг байна.

    Их Британи улсаас хандивлаж буй энэ мөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн дүнд нийт 20 сая орчим охид, эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөх үйлчилгээнд хамрагдаж, таван сая хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, 1.5 сая аюултай үр хөндөлтөөс сэргийлж мөн есөн мянган эмэгтэйг төрөлтийн эндэгдлээс аврагдах юм.

    Мөнгийг удирдан зарцуулах эрхийг дэлхийн 150 улсад үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын Хүн амын санд шилжүүлэх бөгөөд 2020-2025 онуудад зарцуулагдах юм. Тэдгээр улс орноос эхийн эндэгдлээр хамгийн өндөр үзүүлэлттэй, жирэмснээс хамгаалах хэрэгслийн талаар мэдлэг, мэдээлэл хамгийн бага гэгддэг 46 улсад онцлон авч хэрэгжүүлнэ гэлээ.

    Их Британийн Олон улсын хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Алок Шарма “энэ удаагийн хөрөнгө оруулалт нь Их Британийн дэлхийн охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тууштай байдгийн илрэл. Энэ мөнгө олон охид, эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө бие махбодийн эзэн байх, хэзээ болон хэдэн хүүхэдтэй болох өөрсдөө сонгох боломжийг олгоно гэж найдаж байна. Энэ бол бүх эмэгтэй хүнд байх ёстой үндсэн эрх” гэж хэлжээ.

    Эх сурвалж: Guardian

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ