• 60 тэрбумынхныг шүүх хурал хойшилжээ

    Жаран тэрбумаар төрийн албыг зарахаар санаархсан хэргээр шалгагдаж буй Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй,түүний зөвлөх А.Ганбаатар нарт  холбогдох хэргийн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө эхлэх байсан ч аравдугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшилжээ.Шалтгаан нь Ц.Сандуй нарын өмгөөлөгчид өөр хурал давхацсан гэнэ.

    Ц.Сандуй уг хэргийг улстөрийн зохиомол хэрэг гэж үзэж буйгаа өнөөдөр дахин мэдэгджээ. Мөрдөн байцаалтын явцад 60 тэрбумын яриаг сонссон ч уг явдлыг хүлээн зөвшөөрөөгүй юм байна гэсэн үндэслэлээр МАН-ын дарга асан М.Энхболдыг уг хэрэгт холбогдолгүй гэж хуулийн байгууллага үзсэн билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ