Грета Тунберг “Нобел”-той тэнцэхүйц нэр хүндтэй шагналын эзэн боллоо

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг охины НҮБ-ын индэр дээрээс улс орнуудын удирдагч нарт хатуухан шаардлага тавьсан илтгэлийн талаар дэлхий даяараа онцлон ярьж байна.

НҮБ-ын чуулганы дараа Грета Тунбэрг нэр хүндээрээ Нобелын шагналтай тэнцэхүйц “Right Livelihood Award” шагналын эзэн болжээ.  “Right Livelihood Award” шагналыг 1980 оноос хойш “дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд эр зориг гаргасан хүмүүст” олгож ирсэн байна.

Шагналыг эздийг өчигдөг Шведийн Гадаад хэргийн яам Стокгольм хотноо зарласан бөгөөд албан ёсны шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын дөрөвний өдөр болох юм.

Шагнал авсан сэтгэгдлээ Тунбэрг “Нэр хүндтэй шагналыг хүртэх хүмүүсийн нэг болсондоо маш баяртай байна. Гэхдээ энэ шагналын ялагч зөвхөн би биш. Би бол эх дэлхийгээ аврахаар нэгдсэн хүмүүсийн хөдөлгөөний нэг хэсэг юм. Би шагналаа тэдэнтэйгээ хуваалцах болно” гэж Тхуваалцжээ.

Грета Тунбергээс гадна Хятад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй хуульч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Гуо Жямнэй болон, Баруун Сахарын Аминатоу Хайдар, Бразилын Дэви Копенава нар тус шагналыг хүртжээ.

Шагналыг 103 мянган ам.долларын мөнгөн шагнал дагалдана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ