Б.Бямбадагва: Эрдэнэт үйлдвэр эхний 8 сард улсын төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсэн

Өнгөрсөн гуравдугаар сард ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон бүтцэд нь өөрчилт оруулсан билээ. Ингэж бүтцийн өөрчлөлтөд орсонтой холбогдуулан үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарж байгаа талаар тус газрын Маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагваас тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэр энэ оны гуравдугаар сард Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа ард иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой байлгахыг зорьж байна. Дэлхийн томоохон төрийн өмчит үйлдвэрийн газрууд бол маш өндөр жишигтэйгэр ажилладаг шиг бид ч тэр жишигт хүргэхээр зорьсон. Төрийн өмчийн хорооны нээлттэй хаалганы өдөрлөгөөс гадна өнөөдөр салбарын Уур уурхайн яамны харъяа байгуулгуудын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. Цаашид улсын хэмжээнд болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах уулзалт, зөвлөгөөнүүдэд тогтмол оролцож, тайлан үзүүлэлтүүдээ танилцуулж явна.

-Одоогийн байдлаар улсад хэд орчим төгрөгийн татвар, төлбөр төвлөрүүлээд байна вэ?

Эхний найман сарын байдлаар улсын төсөвт 688 тэрбум төгрөгийн татвар,төлбөр төвлөрүүлсэн. Click To Tweet Оны эцсийн гүйцэтгэлээр 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байгаа. Уурхайн гүн нэмэгдэх, хүдрийн агуулга буурах хүндрэл гарч байгаа боловч төсөвт төвлөрүүлэх мөнгийг бууруулахгүйд чиглэсэн олон арга хэмжээг авч ажиллаж байна.

-2019 онд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ ямар зорилт тавин ажиллаж байна вэ? 

-Энэ жилийг бид хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд ордын нөөцийг нэмэгдүүлэх геологи хайгуулын ажлуудыг эрчимжүүлэх, баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зэрэг зургаан төслийг хэрэгжүүлж байна. Ордын нөөц нэмэгдүүлэх хайгуулын ажлын явцад ахин 60 жил үр өгөөжөө өгөх боломжтой гэсэн үйлдвэрийн шинжилгээнүүд гарч байна. Click To TweetҮүнийг албажуулж, үйлдвэрийн нөөц болгох чиглэлээр ажиллаж байна. Мөн авж байгаа хүдрийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас баяжуулах үйлдвэрийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ