• Б.Ганхуяг:”Эрдэнэс Тавантолгой” том төслүүдээ эхлүүлэх том зорилтдоо хүрсэн

    Төв талбай дээр өнөөдөр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын “Нээлттэй өдөрлөг” болж байна. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн павилион дээрээс олон нийтэд хагас жилийн тайлангаа танилцуулж, хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулж байсан юм.

     “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2019 онд   авто зам, төмөр зам барьж байгуулах төслүүд  болон зогссон байсан бусад төслүүдээ эхлүүлэх гэсэн том зорилтдоо хүрсэн” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлов.

    Зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсийг хилээр гаргахад 32 ам.доллар төлдөг бол найман доллар болж буурч, үр ашиг нэмэгдэх аж Click To Tweet Тус компани нэ оны есдүгээр сарын 24-ний байдлаар нүүрсний олборлолтоо 700 мянган тонноор давуулан биелүүлж, 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Click To Tweet
    • Төлөвлөгөөний дагуу 12.5  сая тонн нүүрс олборлох байсныг давуулан биелүүлж 13.1 сая тонн нүүрс олборлож,
    • 1.5 их наяд төгрөгийн борлуулатын орлогыг бүрдүүлэх байсныг давуулан биелүүлж 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийж,
    • Улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 478 тэрбум төгрөгийг төвлөрүүлж,
    • Хагас жилийн хугацаанд 677 тэрбум төгрөг буюу цэвэр ашгийн хувь хэмжээ 102 хувиар давуулан биелүүлсэн амжилтуудыг үзүүлжээ.

    “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 156 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар, Тавантолгой-Гашуунсухайт төслийн анхны хөрөнгө оруулалт болох 110 сая ам.долларыг шийдвэрлэн ажлыг эхлүүлсэн. Тавантолгой, Оюутолгой, Ханги-Мандал чиглэлийн төмөр зам, авто зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн паралель авто зам баригдах бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шийдэгдэж, ажил эхлэхэд бэлэн болсон. Мөн нийт 30 сая тоннын хүчин чадал бүхий гурван блоктой нүүрс баяжуулж, эцсийн бүтээгдэхүүн гарах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж.

    Энэ үеэр  “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим асуултад хариулт авлаа. 

    -Нүүрсний үнэ ойрын хугацаанд хэр тогтвортой байх бол?

    -Нүүрсний үнэ ойрын таван жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байна. Харин 2020 оны хоёрдугаар улирлаас өмнө үүсэх уналтын нөхцөл байдлыг зөв менежмент хийснээр давж гарах боломжтой. Click To Tweet Энэ хүрээнд эрсдэлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

    -Компанийн удирдлагуудыг 56 тэрбум төгрөг  завшсан гэх яриа  гарч байгаа.Энэ талаар тайлбар өгнө үү?

    -Иргэд хардах эрхтэй, харин харлуулах эрхгүй. Нэгэн иргэн АТГ-т хандсаны дагуу зургадугаар сард шалгалт явуулж Баруун, Зүүн цанхийн ТЭЗҮ, маркшейдарын хэмжилт болон тухайн үеүдэд хийгдсэн маркшейдарын үзүүлэлтийг үндэслээд 7.7 сая куб.метр зөрүүтэй бичсэн нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, 56 тэрбум төгрөг бүртгэлгүй учраас хэрэг үүсэх үндэслэл байхгүй гэсэн шийдвэр гарсан. Уул уурхайн олборлолт гэдэг нь элсийг нэг аяганд аваад өөр газар тавьчихдаг шиг юм байдаггүй. Click To TweetТэрийг бий болгохын тулд олон төрлийн хүнд даацын техник, тоног төхөөрөмжүүд ажилладаг. Ажиллахдаа технологийн зам тавьж, далан,овоолго босгодог. Харин тэр тооцоонд тэд нартай холбоотой дэвссэн дэвсэлт, хөрс хуулалттай холбоотой зүйлүүдийг оруулаагүй юм байна лээ. Харин тэр бүгдийг оруулаад тооцоход зөрүүгүй гэдэг нь тогтоогдсон.

    -Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах ажлын бэлтгэл хангагдаж дууссан уу? 

    -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргахад тогтоогдсон стандартын дагуу бичиг баримт бүрдүүлэх ажил ерөнхийдөө болчихсон. Засгийн газрын тогтоолын хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болох гол зорилготой “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулж, олон улсын  зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байна. Ордын найман лицензийн зөвхөн нэг лиценз болох Зүүн цанхийн лиценз дээр олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоно. Эрдэнэс Тавантолгой төсөл нь 3.7 тэрбум ам.долларын төсөл гэж үзвэл анхны хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийх бүрэн чадалтай. Click To Tweet Дунд хугацааны хөрөнгө оруулалтыг IPO хийж, хөрөнгө босгоно. Бусад хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдаас авах байдлаар явахаар төлөвлөж байгаа.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ