• Сүхбаатар дүүргийн сургуулиудад улсын төсвөөр хүнсний зориулалтын бус “меламин”-тай аяга, таваг нийлүүлж байжээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөрт 2018, 2019 онуудын хижээлийн жилд хийсэн  төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг танилцууллаа.

    Шалгалтаар улсын сургуулиудын 47.2 хувь нь, хувийн сургуулиудын 55.8 хувь нь зориулалтын бус цайны газартай байжээ

    -Нийслэлийн хэмжээнд улсын 125 сургуулийн 59 нь зориулалтын бус цайны газартай, таван сургууль нь огт цайны газаргүй

    -Хувийн 111 сургуулиас 62 сургууль зориулалтын бус цайны газартай, долоон сургууль нь огт цайны газаргүй

    -Нийт 900 арчдас авчнаас 20 орчим хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй

    -28 сургууль Мэргэжлийн хяналтын дүгнэлтгүйгээр үйлчилгээ явуулж байсан зөрчлүүд илэрсний дагуу тухайн сургуулиудад албан шаардлагыг хүргүүлэн ажиллаж байна.

    Шалгалт, шинжилгээний дүнд 340 калорийн илчлэг, нормдоо хүрээгүй гэсэн асуудал гараагүй

    Үдийн цай хөтөлбөр нь 6-9 насны хүүхдэд олгогддог бөгөөд энэ насны хүүхдийн хоногт авах илчлэгийн хэмжээ 1700-1900 ккал байж, хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдана гэж үздэг . Тэгвэл НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш  “55 дээжин дээр хийсэн шинжилгээгээс 340 калорийн илчлэг, нормдоо хүрээгүй гэсэн асуудал гараагүй” гэж хэллээ.

    Мөн тэрээр “Хийсэн шалгалтын дүнд зориулалтын бус цайны газартай бол зохих норм, стандартын дагуу цайны газартай болох, цайны газаргүй сургуулиуд нь цайны газартай болох шаардлагыг тавьж байгаа” гэж тайлбар хийсэн юм.

    Илчлэгээс гадна амин дэмээр баялаг, аарц, жимс, чацарганаар баяжуулсан бүтээгдэхүүнийг хүүхэд өгөөрэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа.

    Төрийн өмчийн ЕБС-иудад улсын төсвөөр хүнсний зориулалтын бус “меламин”-тай аяга, таваг хэрэгслийг нийлүүлж байжээ

    2015 оны Засгийн газрын №496 дугаар тогтоолоор хүүхдийн байгуулагад хуванцар сав ашиглахыг хэрэглэхгүй байхыг НМХГ-аас зөвлөн, хяналт тавин ажиллаж байна.

    Энэ талаар хэвлэлийн хурлын үеэр НМХГ-аас “Сүхбаатар дүүргийн 2, 3, 16 болон 4 дүгээр сургуулиудад улсын төсвөөр хоолны газрыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмж, аяга,таваг хэрэгслээр хангасан. Хүнсний зориулалттай хуванцар сав нь зориулалтын тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой боловч энэ аяга, таваг хэрэгслийн хувьд “меламин”-тай байна. Нэгэнт Засгийн тогтоол гарчихсан учраас, энийг цаашид нийлүүлэхгүй гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагч газар, нийлүүлэгчдэд нь хүргүүлчихсэн байгаа” гэж мэдээлсэн юм.

    2020 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг ийнхүү ханган ажиллаж байгаа аж.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ