Зинедин Зидан: “Месси хамгийн сайн тоглогч оо? Тэр тухай би мэдээгүй” гэжээ

2019-09-25

Испаний “Реал Мадрид” клубын ахлах дасгалжуулагч Зинедин Зидан FIFA-гаас гаргасан оны шилдэг хөлбөмбөгчин “Барселона” клубын довтлогч Лионель Мессигийн ялалтын талаар тайлбарлажээ.

“Месси хамгийн сайн тоглогч оо? Би ёслолыг үзээгүй. Би энэ талаар мэдээгүй байна. Энэ бол олон нийтийн сонголт” гэж Зидан Аргентин залуугийн шагнал хүртсэн эсэх талаарх асуултанд хариулсан аж.

Месси карьертаа зургаа дахь удаагаа ФИФА-гийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байгаа юм. Өнгөрсөн улиралд хөлбөмбөгчин Каталоны багийнхаа хамт Испанийн аварга болж, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ