Э.Цэндбаатар: Одоо надад Олимпийн медаль л дутуу байна

ОХУ-ын Екатеринбург хотноо болсон сонирхогчдын боксын ДАШТ-д оролцсон Монголын үндэсний шигшээ багийн долоон тамирчнаас “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, эх орондоо иржээ. Тэрээр өмнө нь 60 килограммын жинд тулалддаг байсан бол энэ удаагийн Дэлхийн аваргад орохдоо 10 гаруй килограммын жин хасч, 57 килограммын жинд оржээ. Нийт гурван тойргийн тулалдааны дараа мөнгөн медалийн төлөө Узбекистаны тамирчин, Азийн XVIII наадмын аварга /М.Миразизбектэй тулалдаж 5:0 /28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30/ гэсэн оноогоор ялагдаж, хүрэл медалийн болзол хангажээ.

-Дэлхийн аваргын медалийн төлөө тоглох гэж байхад юу бодогдож байсан бэ, тэмцээний уур амьсгалаас хуваалцаач?

– Орой тоглоод байсан болохоор сэргэж амжаад байсан. Тоглолтон дээр сэтгэл зүй маш өндөр байж, ядраагүй. Ганц зүйл нь тоглож дуусчихаад өмнө нь 10 килограмм хассан болоод ч тэр юм уу, өглөө нь жиндээ яаж орно доо, ахиад л хөдлөнө дөө гэж бодогдож байсан. Хөдлөнө гэж бодохоор л толгойтой үс… Click To Tweet

Харин жиндээ ороод чадчихвал өрсөлдөгчөө бол хожино л гэж бодсон. Би чинь дэлхийн талыг эзэлж байсан Чингисийн удам гэдэг ч юм уу өөрийгөө зоригжуулсан үгийг өөртөө хэлж байсан.

Сүүлд Узбекистаны тамирчинтай таарсан тулалдаан дээр 5:0-оор хожигдсон. Үзэгчдийн зүгээс шүүгчдийг хэт нэг талыг барьсан гэж ч шүүмжлэл ирж байна. Өөрийн чинь хувьд шүүгчдийн шийдвэртэй хэр санал нийлж байна вэ?

-Санал нийлэхгүй байгаа боловч миний хувьд энэ удаагийн ялагдалдаа тэгж их харамсахгүй байна. Дараа, дараачийн тэмцээнүүдэд ахиад таарна. Ямар ч байсан Монголын боксын медалийн буухиаг таслаагүйдээ баяртай байна. Click To TweetМиний хувьд Узбекистаны тамирчинтай таарна гэдгээ мэдээд анхнаасаа рингэн дээр гараад л бүх юмаа шавхсан. Хүчний хуваарилалтаа хянаагүй, техник, тактик маш хэрэгтэй байсныг сүүлд нь ойлгосон.

-Медалиа авах гээд шагналын тавцан дээр гарсан сэтгэгдлээсээ хуваалцвал?

Намайг хүрэл медалийн эзэн болж байхад тэнд олон улсын тамирчид медальгүй байгаа шүү дээ, гэж бодсон. Тэд нарын хажууд Монголынхоо нэрийг гаргаад медалийн эзэн болсондоо маш их баярласан. Click To Tweet Миний 12 жилийн хөдөлмөр энэ ганцхан хүрэл медальдаа биш Монголынхоо ард түмэнг баяруулалсандаа баяртай байна.

-Боксын спортын хувьд нэг медалийн болзол хангасны дараа дараачийнх нь даваа хүлээж байдаг. Хүрэл медалийн болзол хангаад байж байхад юу бодогдсон бэ?

Хүрэл медалийн болзол хангачихаад ерөөсөө сэтгэл ханаагүй, аварга болно л гэсэн бодолтой байсан. Өмнө нь хэдэн удаа Дэлхийн аваргад орох болзол хангаж байсан ч туршлагагүй, залуу тамирчин гээд намайг явуулдаггүй байсан. 2013 онд гэхэд 49 килограммын жинд түрүүлэхэд нас хүрээгүйн улмаас оролцож чадаагүй.

-Жингийнхээ бусад боксын тамирчдаас юугаараа давуу талтай гэж боддог вэ?

Бэлтгэл дээр бол өдөрт 1000 суниаж, ер нь л хүнээс илүү юм хийж байж л илүү болно гэдэг зорилго тавьдаг. Бэлтгэлийнхээ чанараар ялгардаг гэж бодож байна. Мөн рингэн дээр байхдаа сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байдаг. Ер нь өрсөлдөгчөө сэтгэл зүйгээр нь унагаах гэж гардаг. Рингэн дээр гарахаараа би ерөөсөө өөрийгөө таньдаггүй, тэс өөр хүн болчихдог.

-Ер нь мэргэжлийн бокс руу орно гэсэн бодол байдаг уу?

-Сая гэхэд Рой Джонсон миний тоглолтыг үзсэн. Надад мэргэжлийн боксын маш гоё, боломжийн гэрээнүүд энэ тэндээс л ирж байна. Би бол ямар ч нааштай хариу өгөөгүй. Мэргэжлийн боксод гараад тулалдана гэдэг нь бүр том даваа л гэсэн үг. Миний хувьд Дэлхийн аварга болж улсынхаа нэрийг дэлхийд таниулах хүсэлтэй байдаг. Токиогийн Олимп дуусаад Дэлхийн аваргааас алтан медалийн болзол хангасныхаа дараа тэр талаар дахин бодож үзэх байх. Би энэ жилийн Дэлхийн аваргад аварга болно гэж орсноос хүрэл медалийн эзэн болно гэсэн зорилгогүй байсан. Click To Tweet

-Тамирчныхаа хувьд мэдээж шилдэг тамирчин. Харин аав хүний хувьд өөрийгөө хэр сайн аав гэж дүгнэх вэ?

– Манай охин гэртээ бол надаас ерөөсөө салдаггүй, өөрийгөө дүгнэ гэвэл сайн аав гэж хэлнэ. Одоо манай охин гурван настай, миний тоглолтыг үзэхээрээ зурагтны өмнө залбираад л байдаг гэсэн. Намайг явахад ийм медаль авчраарай л гэдэг. Хэлснээр нь медалийг нь авчирхаар тэр медалиудаар тоглоод байж байдаг Click To Tweet.

Энэ жилийн хувьд манай тамирчид хоёр тэмцээнээс Олимпийн эрх авах боломжтой, эхнийх нь хоёрдугаар сард болно. Ази, Номхон далайн тэмцээнд энэ жиндээ орох уу, бэлтгэлээ хэрхэн базаахаар төлөвлөөд байна вэ?

-Хоёр сарын Олимпийн эрх олгох тэмцээнд 57 килограммын жиндээ л орно. Одоогийн байдлаар 14 хоногийн амралттай байгаа боловч өглөөдөө гүйгээд, бэлтгэлээ алдахгүй хийнэ. Амралт, ууж, идэх бүх юмандаа хяналт тавиад, алсаас нь гурваас дөрвөн килограмм хасч орно гэсэн үг.

Энэ жилийн Дэлхийн аваргад ороход нэг 60-д орно, нэг болино гээд хоёрдуулаад байсан. Доошоо хасч чадахгүй гэж бодогдоод өөртөө бараг тэр үед ялагдчих гээд байсан. Нэгдүгээрт,миний 60 килограммын жин хасагдчихсан, хоёрдугаарт, нуруундаа бэртэл авчихсан байсан учраас орохгүй гэж бодож байсан. 57 килограммд орно гэсэн бодол надад бол ерөөсөө байгаагүй боловч Монголын боксын холбооноос даалгавар өгч, мөн “Ажнай” корпорацийн Д.Батэрдэнэ ах маань надад итгэл хүлээлгэсэн. Энэ жилийн Дэлхийн аваргад ороогүй бол шууд мэргэжлийн боксод орно гээд шийдчихсэн байсан.

-57 килограммын жинд нурууны чинь бэртэл хэвээрээ эсвэл жиндээ орж чадаагүй тохиолдолд Х.Энхамарыг оролцуулах гэсэн сонголт МБХ-нд байсан. Эцэст нь чамайг оролцуулна гэхэд нөгөө тамирчин маань яаж хүлээж авсан бэ?

-Энхамар ах маань 57 килограммын жинд Улсын аварга болоод энэ тэмцээнд ч гэсэн орчихоё л гэсэн бодолтой байсан. Миний хувьд жиндээ орж чадах нь чадна, харин ядарч орох болов уу л гэж бодогдож байсан. Хэрвээ ядарч орох юм бол хожиж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Тэгтэл жиндээ бол ямар ч ядралтгүй, асуудалгүй орсон. Бид хоёрыг хоёуланг нь Орос руу явуулж, бараг тэмцээний өмнөхөн л шийдвэр гарсан. Тэгэхэд Х.Энх-амар ах маань “үнэхээр чадна шүү, мундаг оролцоорой, ах нь чиний хажууд дэмжээд байж байна” гэсэн.

-Цаашид ямар зорилготой байна вэ? -Азийн наадмын аварга, Азийн аварга болчихлоо, Дэлхийн аваргаас хүрэл медаль авчихлаа гэхээр надад одоо Олимпийн медаль л дутуу байна. Click To Tweet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ