• Самсунгийн нугардаг гар утас АНУ-д нээлтээ хийнэ

    Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэгч Самсунг компаниас шинэ загварын нугардаг гар утасны АНУ-дахь нээлтийг энэ сарын 27-ны өдөр хийх болсон талаар мэдээллээ.

    Өмнө нь анх удаагаа дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийж байсан Galaxy Fold гар утасны урьдчилж гаргасан загваруудад туршилтын хэрэглээний явцад гэмтэл илэрсэн тул зах зээлд нийлүүлэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

    Үйлдвэрлэгчийн зүгээс дэлгэц хамгаалагч хальс амархан хуулагддаг байсныг засахын тулд хальсны эзлэх талбайг дэлгэцний хүрээг давуулан өргөтгөсөн байна.

    5G сүлжээг бүрэн нэвтрүүлсэн Өмнөд Солонгос улсад нээлтийн арга хэмжээ энэ сарын зургаанд, харин Франц, Герман, Англи зэрэг орнуудад 18-нд болж өнгөрчээ. Нээлтээ хийсэн анхны өдрөөс эхлэн олон улсын зах зээлд худалдаалагдаж эхэлжээ.

    Харин АНУ-ын хувьд энэ сарын 27-нд буюу баасан гаригт нээлтээ хийж, худалдаалагдахаар болжээ. Galaxy Fold загвар нь хоёр мянга орчим ам.доллараар худалдаалагдаж байна.

    Эх сурвалж: abcnews

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ