• Погба өөрийгөө хамгаалуулахаар 17 мянган еврогоор нохой худалдаж авчээ

    “Манчестер Юнайтед” багийн франц хагас хамгаалагч Пол Погба өөрийгөө хамгаалуулахаар харуулын компаниас ротвейлер худалдаж авчээ.

    The Sun сонинд бичсэнээр Францын хөлбөмбөгчин уг нохойг 17 мянган еврогоор худалдаж авсан байна. Энэхүү шийдвэрийн шалтгаан нь түүнд клубын зарим шүтэн бишрэгчид түрэмгий хандсан байдал, мөн багийн цэнгэлдэжх хүрээлэнгийн үүдний ойролцоо саяхан гарч ирсэн «Pogba Out» гэсэн бичээстэй холбоотой аж.

    Энэ улиралд Погба Премьер лигийн дөрвөн тоглолтонд оролцож, хоёр гоолын дамжуулалт өгөөд байна. Зургаан тойргийн дараа “Манчестер Юнайтед” хүснэгтийн наймдугаарт бичигдэж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ