• Эмэгтэйчүүдийг ажил дээрээ “инээмсэглэ” гэх нь тэдний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг

    Эмэгтэйчүүдэд ажлын байран дээрээ сонсдог хамгийн хуучинсаг бөгөөд түгээмэл шаардлага нь “инээмсэглэ” байдаг аж. Өнгөцхөн харахад тухайн эмэгтэйд эелдэг, найрсаг хандаж байгаа хэрэг мэт боловч, нөгөө талаас нь харвал эрэгтэй ажилтныг хэн ч “инээмсэглэ” гэдэггүйд гол учир нь байгаа юм.

     Byte Me компаниас эмэгтэйчүүд “инээмсэглэ” гэсэн шаардлагатай хэр тогтмол нүүр тулдаг талаар 500 гаруй эмэгтэй ажилчдыг хамруулсан судалгаа хийжээ.

    Тэгэхэд судалгаанд оролцогдын 98 хувь нь ажил дэрээ эсвэл амьдрал дээр ямар нэгэн байдлаар “инээмсэглэ” гэсэн шүүмжтэй нүүр тулж байжээ. 15  хувь нь үүнийг долоо хоног тутам, болон түүнээс түгээмэл тохиолддог гэжээ. Судалгаанд оролцогчдын 56 хувь нь дээрх үгийг эрэгтэй хүнээс сонсож байсан байна.

    Мөн судалгаанд оролцогчдын 69 хувь “инээх” гэсэн шаардлагыг олон нийтийн газар эмэгтэй хүнд тавих нь зохимжгүй гэж үзвэл бол 58 хувь нь дээрх шаардлага ажлын байранд зохимжгүй гэж хариулжээ.

    Эмэгтэйчүүдийг “инээмсэглэ” гэх нь тэдний ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Инээмсэглэ гэж хэлүүлсний дараа уурлахаас авахалууд залхсан зэрэг төрөл бүрийн хариу үйлдэл тухайн хүнээс гарч болох ч тэднээс хамгийн түгээмэл нь доромжлогдсон мэт, дутуу үнэлэгдсэн мэдрэмж юм. Мөн ажлын байран дээр байх ёсгүй мэт сэтгэгдэл төрснөөс ажлын бүтээмж буурах хандлагатай байдаг байна.

    Хамгийн сонирхолтой нь ахлах болон гүйцэтгэх төвшний албан тушаал хашдаг эмэгтэйчүүдэд “инээх” шаардлага хамгийн их тулгардаг аж.

    Эх сурвалж: Businessinsider

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ