• Грета Тунбер: Экосистем сүйрч, хүмүүс үхэж байхад та нар мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай үлгэрээ ярьсаар байна

    Түүхэн дэх хамгийн том уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зохион байгуулагдсанаас гурван өдрийн дараа НҮБ-аас анх удаа Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийхэд урилсан чуулганыг улс орны удирдагчдын дунд зохион байгууллаа.

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай Грета Тунберг энэхүү НҮБ-ын чуулганд оролцохоор Шведээс Нью Иорк хот хүртэл агаар бохирдуулагч нэг ч хорт утаа ялгаруулдаггүй завиар аялан иржээ.

    Грета Тунберг нь 2018 онд өөртэйгөө чацуу сургуулийн насны хүүхдүүдийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд уриласан “Fridays for Future” эхлүүлсэн юм.  Тус оны арваннэгдүгээр сард есдүгээр ангид байхдаа Шведийн төрийн ордны гадаа “энэ жил гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 15 хувиар бууруул” гэсэн шаардлагыг тавьж хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн удаатай.

    Тэрээр дөрвөн минутын турш үргэлжилсэн илтгэлийнхээ туршид дэлхийн улс орнуудын удирдагчдыг яагаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит алхам хийхгүй байгаагд нулимстай нүдээр, хоолой зангируулан шүүмжилсэн юм.

    Тэрээр чуулганы индрээс улс орнуудын удирдагч нарт хандан “Энэ бүгд буруу. Би энд ингээд байж байх ёсгүй. Далайн нөгөө талд хичээлдээ яваад байж байх ёстой”

    “Та нар намайг энд итгэл найдвар өвөртлөн ирсэн гэж бодож байна уу? Яаж ингэж зүрхэлж байна вэ? Та нар миний хүүхэд нас, мөрөөдлийг хоосон үгээрээ үгүй хийсэн”

    “Хүмүүс үхэж байна. Экосистем бүхлээрээ сүйрч, хүмүүс ингэж зовж байхад та нар мөнгө, эдийн засгийн мөнхийн өсөлтийн тухай үлгэрээ ярьсаар байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон бусад удирдагч нарын өмнө ярьжээ.

    Эх сурвалж: Businessinsider

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ