Дарханы замын асфальтан хучилтыг тавьж эхэлжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн эхний багц болох Баруун аймаг салах тойрог уулзварас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 километр авто замын асфальт бетон хучилтын ажлыг эхлүүлжээ. Багц 1-ийн авто замын ажлыг 244 ажилтан, 107 машин, техниктэйгийн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

Нийт 204.11 километрийн урттай зам засвар, шинэчлэлийн ажил одоогийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкуудын хамтарсан санхүүжилтээр хийгдэж буй төслийн хүрээнд нэгт одоо байгаа хоёр эгнээ замыг өргөтгөж, нэмж хоёр эгнээ бүхий шинэ замыг барьж гүйцэтгэнэ.

Аравдугаар сарын нэгэн гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ