• Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 саяын тендер зарлагдлаа

    Засгийн газраас Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах шийдвэр гаргаад буй. Тэгвэл уг ажлын тендер зарлагджээ. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах тендерийн нийт төсөв нь 400 сая төгрөг юм байна.

    Тендерийн материалыг энэ 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.30 цагаас өмнө хүлээн авч, тухайн өдрийн 10.50 цагт нээнэ хэмээн www.tender.gov.mn сайтад мэдээлжээ.

    Их Тэнгэрийн аманд шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газар дээр Чингис хааны музей байгуулахаар зураг төсөв нь бэлэн болоод байгаа билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ