Зариф: Иран улс Саудын нефть боловсруулах үйлдвэрт болсон халдлагад оролцоогүй гэдгээ нотолно

НҮБ Саудын Арабын Арамкогийн нефтийн байгууламжид халдсантай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаар Иран эдгээр халдлагатай ямар ч холбоогүй болохыг харна гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдлээ.

Гэхдээ сайдын тэмдэглэснээр Тегеран НҮБ-ын мөрдөн байцаалтын үр дүнг хүлээн авах боломжгүй байна. Учир нь олон улсын байгууллага энэ хэргийн талаар “хангалттай мэдээлэл өгөөгүй” гэж ТАСС мэдээлжээ.

Сануулахад, Саудын Арабын газрын тосны том компани болох Saudi Aramco 9-р сарын 14-ний шөнө халдлагад өртжээ. Йемений хусит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөн халдлагын хариуцлагыг хүлээсэн юм. Америк, Саудын Араб нь Ираныг энэхүү халдлагыг хийсэн хэмээн буруутгаж байна. Тэд халдлагыг Хуситийн арсенальд байдаггүй дрон болон пуужин ашиглан зохион байгуулсан гэж үзэж байна. Иран уг хэргийг үгүйсгэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ