• НҮБ хүлэмжийн хийг 45 хувиар бууруулах 10 жилийн төлөвлөгөөг зарлалаа

    НҮБ-ын Нарийн бичгийн даргын ажлын албаны Дэлхийн мэдээлэл холбооны газар албан мэдэгдэл нийтэлж “НҮБ-ын Нарийн бичгийн даргын ажлын алба 2030 оноос өмнө тус албатай холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 45 хувиар бууруулах уур амьсгалын үйл ажиллагааны шинэ 10 жилийн төлөвлөгөөг баталсан” тухай мэдээлсэн байна.

    Мэдэгдэлд “НҮБ-ын Нарийн бичгийн даргын ажлын алба НҮБ-ын цаг уурын үйл ажиллагааны чуулга уулзалтаас өмнө тус төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний дагуу, Нарийн бичгийн даргын ажлын албанаас хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2025 он гэхэд 25 хувь, 2030 оноос өмнө 45 хувиар бууруулна. Үүний тулд Нарийн бичгийн даргын ажлын алба 2025 оноос өмнө хүн нэг бүрд ногдох цахилгааны хэрэглээг 20 хувиар, 2030 оноос өмнө 35 хувиар бууруулахаар төлөвлөж байна” гэж дурджээ.

    НҮБ-ын Нарийн бичгийн даргын ажлын алба бол НҮБ-ын 6 том байгууллагын нэг бөгөөд хамгийн олон ажилтантай. НҮБ-ын Нью-Йорк дахь төв байрнаас гадна, нарийн бичгийн даргын ажлын алба нь Женев, Вена, Найробид салбар ажлын албатай ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ