Н.Мөнхбаяр:Хаягдал дугуй худалдаж аваад, боловсруулах төсөл дээр анх удаа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ажиллаж байна

Монгол улсын хэмжээнд жилд нэг сая орчим хаягдал дугуй гардаг. Хаягдал дугуйг дахин боловсруулж шалавч, хавтан зэрэг төрөл бүрийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Инахис” ХХК-ийн захирал, биологич Н.Мөнхбаяртай ярилцлаа. Тэднийх энэ жилээс  эхлэн анх удаа БОАЖЯ-тай хамтран ажиллаж байгаа аж.

-Хаягдал дугуйг дахин боловсруулах ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Манай үйлдвэр 12 жилийн өмнө байгуулагдаж, хаягдал дугуйг дахин ашиглах дэвшилтэт технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн. Энэ технологи нь дэлхийд 60 жилийн түүхтэй.

-Энэ жилээс эхлүүлэн яамтай, ОББҮХ-той хамтран ажиллаж эхэлж байна уу, өмнө нь ер нь ажиллаж байсан удаа бий юу?

-Энэ жилээс яам өмнөх жилүүдээс илүү буюу анх удаа харж үзэж байна. Бид  өмнөх олон сайдуудын үед энэ асуудлыг дэвшүүлдэг байсан. Харин энэ жилээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран  хаягдал дугуйг битгий шатаа, битгий хая, битгий бул гэсэн төсөл дээр хамтран ажиллаж байна. Дугуй цуглуулах, татан боловсруулах дээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо дэмжлэг үзүүлж байна. Хотод 500 гаруй дугуй засвар байдаг. Одоогийн байдлаар тэдний 10 хүрэхгүйгээс нь хаягдал дугуйг нь тодорхой мөнгө төлөөд авч байна. Click To Tweet

-Айлууд хаягдал дугуйг их түлш, шатааж харагддаг. Ер нь хаягдал дугуй нь ингэж шатаах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Гялгар уут, дугуй зэрэг нь байгальд маш удаан ялзардаг. Шатаавал түүнээсээ ч илүү хорт утаа гаргадаг. Угаарын хий, бусад хорт хий нь арьс, нүд загатнах, салслаг бүрхэвч гэмтэх, амьсгалын зам боогдох, төв мэдрэлийн системд болон хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.Ил задгай дугуй шатаах нь модноос 16 дахин, нүүрснээс 13 мянга дахин хортой. Click To TweetХүмүүс энэ нарийн  юмыг нь мэдэхгүй ч гэсэн хортой гэдгийг нь мэдсэн хэрнээ л шатаагаад байдаг. Ингэж шатаахгүй байсан ч байгаль дээр 100 жил задардаг.

-Технологийн хувьд ямар шат дамжлагатай явагддаг вэ?

-Интернет чөлөөтэй болчихсон энэ үед rubber sheet гээд хайхаар бүгд гараад ирнэ. Зарчмын хувьд бол ерөнхийдөө зүсээд, тасдаад, бутлана, шатаах ямар ч процесс байхгүй. Click To Tweet Бутлана гэдэг нь хамгийн ойлголмжтойгоор хэлэхэд гурил, элсэн чихэр, шар будаа, цагаан будаа, хөц будаа гэсэн ширхэгтэй болгож үйрмэглэнэ шэсэн үг.  Ширхэгээс нь хамаараад түүхий эдээ хийдэг.

-Автомашинд тодорхой хугацаанд хэрэглэгдээд, элэгдчихсэн дугуйг дахин боловсруулахаар дахин хэдэн жилийн эдэлгээ даах боломжтой вэ?

– Хэрэглээний хувьд дугуй чийгээ алдах тусам машинд явах боломжгүй болдог.  Шинэ дугуй автомашинд тодорхой хугацаанд хэрэглэгдээд, унах боломжгүй болоод хаягдсаныг нь дараа бид авдаг. Шинэ дугуй  автомашинд таван жил явсны дараа машинд явах боломжгүй болсон ч гэсэн чийгшил нь хараахан гараагүй байдаг учраас боломжийн түүхий эд болдог. Энэ тал дээр манай Засгийн газар ч гэсэн хэрэглэсэн дугуйг импортоор оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Click To Tweet  Гадаадад хэрэглэгдчихсэн дугуйг оруулж ирвэл, Монголд удахгүй хог дээр хаягдана л гэсэн үг.

-Ихэвчлэн ямар газрууд танай резинен хавтанг нь худалдан авч, хэрэглэж байна вэ?

-Манайх дөнгөж байгуулагдаад энэ тэндхийн үзэсгэлэн худалдаанд ороход Монголчууд мэддэггүй байсан. Хэн мэдхэв гэхээр, гадаад явсан, үзсэн харсан хүмүүс л мэддэг байсан. Одоо бол хүмүүсийн мэдлэг,мэдээлэл сайжраад харьцангуй мэддэг болчихсон.  Жигүүр Гранд, Макс, Гангар Инвест зэрэг томоохон компаниуд манайхаас хаягдал дугуйгаар хийсэн шалавчийг аваад сурчихсан. Мөн хувийн цэцэрлэгүүд их авдаг. Улсын цэцэрлэгүүд төсөв байхгүй гээд авдаггүй.

Манай борлуулалтын 70 орчим хувийг хувийн цэцэрлэгүүд, сагсны талбай, бодибилдингийн талбай, гадна фассат эзэлдэг. Талбайн шалавчаас гадна явган хүний зам, вибратортой машины дор жийргэвч зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зориулалтааасаа шалтгаалаад өнгө , загвар, хэмжээ нь өөр байдаг. Бодибилдингийн талбайн хувьд гэхэд хувьд 50x50 сантиметрийн хэмжээтэйг ашигладаг. Click To Tweet

-Үйлдвэрийн хувьд өдөрт хэдэн ширхэг дугуйг эцсийн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай вэ?

Портер дээр 80-100 ширхэг дугуй багтдаг гэж бодвол нэг цагт нэг портер дугуй устгана. Click To TweetЭцсийн бүтээгдэхүүний хувьд өдөрт 80-100 квадратыг бүрэн тохижуулах шалавч гардаг. Товчхондоо, өдөрт нэг цэцэрлэг тохижуулах хүчин чадалтай гэсэн үг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ