• Өглөөд сэрэнгүүтээ тархиа ажиллуулж эхлэх 6 арга

    Тухайн өдөр хэрхэн өнгөрөх нь өдрийн эхлэлээс хамаардаг гэдэг шүү дээ. Өглөөд эртлэн босохын тулд заавалчгүй утсаараа сэрүүлэг тавьдаг. Гэхдээ яг сэрүүлэг тавьсан цагтаа босдог бил үү? Эсвэл сэрүүлгээ унтраачихаад буцаад дуг хийдэг үү?

    Хүний нойрны нэг цикл нь зүүрмэглэх, хөнгөн нойр, гүн нойр, зүүдний үе гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж, нийт 90 минут үргэлжилдэг. Click To Tweet Гүн нойрныхоо үед сэрүүлгээр сэрэх үед бие бүрэн сэрж чадахгүйлгүйгээр, өдрийн турш нойрмог байдалтай байдаг. Үүнийг sleep inertia гэж нэрлэдэг бөгөөд товчхондоо тархи буруу цагтаа ажиллаж эхэлсний улмаас бүтэн өдрийн турш  нойрноосоо бүрэн сэрж амжихгүй байхыг хэлдэг.

    Өглөөд нойрноосоо салж, тархиа ажиллуулж эхлэхэд дараахь зургаан аргыг туршаад үзээрэй.

    1.Хүйтэн усаар нүүрээ угаа.  Японы Хирошима их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар түр дуг хийсний дараа хүйтэн усаар нүүрээ шавшсан хүмүүсийн ой тогтоолтын үзүүлэлт дуг хийгээгүй хүмүүсийнхээс сайн байсан нь туршилтаар тогтоогджээ. Өглөөд сэрээд хүйтэн шүршүүрт орох эсвэл хүйтэн усаар нүүрээ угаах нь тархийг сэргээдэг байна.

    2.Кафейны хэрэглээгээ хяна. Өглөөг хамгийн эхлээд кофегоор эхлүүлдэг хүмүүс бий. Кафейн нь мэдрэлийн эсүүдийн хоорондын мэдээлэл дамжуулалтыг хурдасгаж, адреналинийг нэмэгдүүлснээр зүрхний цохилт хурдасдаг. Гэхдээ нэг дор хоёроос илүү аягыг уух нь сэтгэл санаа тогтворгүй болох, юмнаас аймтгай болгодог учраас тааруулж уух хэрэгтэй.

    3. Хөшгөө нээж нар оруулах эсвэл гэрлээ асаах. Гэрлэнд гарснаар стрессийн даавар болох кортизол ялгарч, тархины ажиллагаа сайжирдаг.

    4.Хөдөлж эхэл. Гэр дотроо эсвэл гадаа агаарт гарж алх. Бие хөдөлж эхэлснээр биеийн температур нэмэгддэг бөгөөд энэ нь тархинд очих цусан хангамжийг сайжруулдаг.

    5. Уургаар баялаг өглөөний цай уух. Өглөөд өлсөж сэрээд чихэртэй зүйл идэх нь тухайн үедээ л эрч хүчтэй болохоос биш өдрийн турш тархи хэвийн ажиллахад нөлөөгүй. Оронд нь уургаар баялаг өндөг идвэл өдрийн турш тархины ажиллагаа сайн байна.

    6. Сэргийлэх. Насанд хүрсэн хүмүүс өдөрт дунджаар таван нойрны циклтэй тэнцэхүйц хугацаанд буюу 7.5 цаг унтах шаардлагатай. Өглөөд 6 цаг 30 минутад сэрэе гэвэл орой 11 цагт унтах хэрэгтэй. Ингэж унтах, сэрэх цагаа тодорхой болгож төлөвлөснөөр өглөөд зөв цагтаа сэрнэ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ