• Зах зээл Венесуэлийг эдийн засгийн сүйрлээс аварна

    Мадуро хямралтай тэмцэхийн тулд социалист зарчмуудаас холдоно Click To Tweet

    Засгийн газар үнэ, бизнесийг хянахаа больсноор, дэлгүүрүүдэд дахин бараа худалдаж эхэллээ.

    Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн хатуу зохицуулалтыг олон жилийн турш дэмжиж ирсэн. Гэхдээ эдийн засгийн гүнзгий хямрал, гиперинфляци нь зах зээлийн эрх чөлөө, тэр ч байтугай доллар ашиглахыг дэмжих, социалист загвараас… Click To Tweet. Улс орны амьдрал хүнд хэвээр байгаа боловч сайн сайхан талд гарсан зарим өөрчлөлтүүд аль хэдийнэ анзаарагдаж эхэлжээ.

    Мадуро засгийн эрх барьсан эхний зургаан жилд тус улсын ДНБ хоёр дахин буурсан байна. Энэ нь 2014 онд газрын тосны үнэ хэсэгчлэн унасантай холбоотой байв, Венесуэлийн эдийн засаг энэхүү экспортоос ихээхэн хамааралтай байна. Энэ жил нөхцөл байдал… Click To Tweet.

    Мадуро хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа Үндэсний Ассемблейн дарга Хуан Гуайдо өөрийгөө түр зуурын Ерөнхийлөгчөөр тунхаглаж, Барууныхан болон Латин Америкийн олон орон түүнийг төрийн удирдагч хэмээн хүлээн зөвшөөрсөн.

    Харин Орос, Хятад, Турк болон бусад зарим улсууд Мадурог үргэлжлүүлэн дэмжиж байгаа. АНУ Венесуэлийн газрын тосны салбарт хориг арга хэмжээ авч, 8-р сарын 5-нд Вашингтон тус улсад бараг бүхэлд нь эдийн засгийн хориг тавьсан.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ