• FIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ

    Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарсны дараа 2020 оны олимпийн эрхийг дараах багуудал тус тус олгожээ: АНУ, Испани, Австрали, Франц, Аргентин, Иран, Нигери, Япон – зохион байгуулагч орон. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) олимпын эрх авах тэмцээнд оролцох багуудыг нэрлэлээ.

    Дөрвөн улсын шигшээ баг эрх авна. Тоглолтууд 2020 оны 6-р сарын 23-наас 6-р сарын 28-ны хооронд болно. Европын бүсэд Хорват, Чех, Герман, Грек, Итали, Литва, Польш, Словени, Серби, Турк ОХУ-ын шигшээ багууд багтжээ.

    Eurosport

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ