• Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна

    Өвчтэй эсвэл сэтгэл санаагаар унасан дотны хүндээ цэцэг явуулдаг ёс нь бидний боддогоос илүү ач тустай гэнэ. Сайхан үнэртэж, ойр орчимдоо өнгө зүс нэмдгээс гадна эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй болохыг саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар тогтоожээ.

    АНУ-ын Цэцэрлэгжүүлэлтийн шинжлэх ухааны нийгэмлэгээс ургамал нь өвчтөнд тодорхой хэмжээгээр эмчилгээний нөлөө үзүүлдэг эсэхийг тогтоох судалгааг хийжээ. Судалгаанд мухар олгойн хагалгаанд орсон 90 өвчтөн хамрагдаж, талыг нь ургамалгүй тасагт, үлдсэнийг нь ургамал цэцэгтэй тасалгаанд оруулжээ. Тэгэхэд өрөөндөө цэцэг,ургамалтай байсан өвчтөний цусны даралтын үзүүлэлт бага, мөн өрөөндөө цэцэггүй байсан өвчтөнтэй харьцуулахад зовиур, уур уцаар, ядралтын хувьд бага байв. Энэ судалгааны үр дүнгээс харахад шинэхэн цэцэг нь өвчтөний эдгэрэх үйл явцад “нэмэлт эм” мэт байдаг ажээ.

    Эх сурвалж: Ashs.org

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ