• Москва руу В.Путиныг хөөхөөр явж байсан бөөг Якутын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэжээ

     Якутаас Москва руу явж байсан “дайчин бөө” Александр Габышевыг Якутын Бүгд Найрамдах улсын Сэтгэцийн эмгэг судлалын диспансерт аваачжээ.

    Бүс нутгийн Эрүүл мэндийн яамныхан энэ хүнийг мэргэжилтнүүд шалгаж үзэх болно гэж мэдэгджээ.

    “Өвчтөн эмгэг өвчтэй бол бид мэргэшсэн эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тохиолдолд нийгмийн үйлчилгээнд хамруулах боломжтой” гэж яамны төлөөлөгч хэлжээ.

    Буриадын сонгуульд сэтгэл дундуур байгаа Якутын бөөгийн дэмжигчид Улаан-Үд хотод жагсаал зохион байгуулсан гэж өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн. Мөн  хэт даврагч бүлэглэлийг зохион байгуулсан  хэргээр Габышевын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.

    Энэ хүн өмнө нь цагдаагийнхны анхааралд орж байжээ. Дотоод хэргийн яамны Буриадын бүсийн мэдээлснээр түүнийг Якутад гэмт хэрэгт холбогдуулан хайж байсан аж. Үүний зэрэгцээ тус хэлтэс Габышевыг юунд буруутгаж байгаагаа тайлбарлаагүй байна.

      РИА Новости

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ