• ДАШТ: Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпын эрх авлаа

    Казахстаны нийслэлд болж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн олимпын хоёр дахь эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг авлаа.

    “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна. С.Батцэцэг Францын дэлхийн хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд таарлаа.

    Эхлээд хөлдөө алдаж, 2 оноо алдсан ч дараа нь хөл авч ард нь гаран 2 оноо, тэндээсээ ажиллан, эргүүлсээр 2-0, 4-2, 6-2, 8-2, 10-2, 12-2 оноогоор цэвэр яллаа. Ингэснээр С.Батцэцэг олимпын эрх авч, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөллөө.

    С.Батцэцэг Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө барилдана.  Ийнхүү “Токио 2020” наадмын анхны эрхээ Монголын чөлөөтийнхөн авлаа. Черкасова 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга бөх.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ