• Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтав

    Төрийн тэргүүнийг өнөөдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж, Энэтхэг улсад тавтай морилохыг хүслээ.

    Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч нар албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулав.

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалыг сурвалжилж буй хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандан “Олон мянган жилийн түүхтэй, оюун санаагаараа холбогдсон Энэтхэг улсад айлчилж байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэг улсад айлчилж байсан. Түүнээс хойш 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгт, 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. Энэ удаад миний бие Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Эдгээр айлчлалууд нь хоёр улсын эдийн засаг бусад хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд болон тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзана.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ