• “Найрамдал” зуслангийн газарт хууль бусаар олгосон 24 зөвшөөрлийг цуцаллаа

    Засгийн газрын өнгөрөгч тавдугаар сарын 29-ний хуралдаанаар “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг гаргаад байсан билээ.  Тэгвэл “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус 24 захирамжийг хүчингүй болгосон гэдгийг өнөөдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

    Тус албаны Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий мэдээлэхдээ “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн хашаанд иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар олгосныг судалж үзсэн. Тухайн зуслангийн хашаан дотор газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш газраа огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй 24 байршлын газар эзэмших гэрчилгээ, захирамжийг нь  эхний ээлжинд хүчингүй болголоо.

    “Найрамдал” зуслангийн газрыг улсын тусгай хэрэгцээгээр Засгийн газрын тогтоолоор эзэмшиж авсан байдаг. Өнөөдрийн цуцалж буй газрын хэмжээ нийт талбайн 10 хувьд хүрэхээргүй хэмжээнд байгаа. Мөн үлдсэн газруудад судалгаа явуулж байна. Зарим иргэн, аж ахуйн нэгжийн хувьд барилга байгууламж барьсан, өөр хүний нэр дээр шилжүүлсэн тохиолдол гарч байна.

    “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах асуудал дээр эхний ээлжинд 103 газрыг судалж үзсэн. Үүнээс 69 газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн. Ингэснээр тухайн 24 иргэн, аж ахуйн нэгж хохирол нэхэмжлэхээс гадна газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцалж байна гэдэг гомдлыг шүүхэд гаргаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн” гэдгийг хэлж байв.

    Тэрбээр “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшлийн газарт яагаад хууль бусаар газар олгосон гэж үзэж байна вэ  гэсэн асуудтад  “Найрамдал”  бол олон улсын хүүхдийн зуслан учраас Засгийн газрын тогтоолоор эзэмшил газрын талбайн зөвшөөрлийг өгсөн байдаг. Гэтэл Засгийн газрын тогтоолоор авсан хилийн цэсийг Газрын мэдээллийн санд бүртгэх ёстой. Тэр ажлыг хийгээгүйгээс тус зуслангийн хашаан дотор газар хууль бусаар олгосон гэсэн үг” гэв.

    Мөн цахим орчинд цацагдаад байсан 103 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл нь үнэн гэдгийг тус албаны мэргэжилтнүүд хэлсэн юм.

     

    Нийслэлийн  Засаг  даргын  2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийнА/902 дугаар захирамжийн хавсралт

     

    ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ

     

    д/д         Захирамж, шийдвэрийн дугаар              Иргэн, аж ахуйн нэгжийн нэрс                Регистр                Нэгж талбарын дугаар  Талбайн хэмжээ /м2/   Зориулалт          Хугацаа

    1.НЗД-ын 2015 оны А/52 Сандагийн Од-Эрдэнэ  ХА66121472        18629322090246               400         Зуслан  10

    2.НЗД-ын 2018 оны А/990               Намсрайжавын Эрдэнэбаатар ХБ60120514        18629322441479               700                Зуслан  15

    3.НЗД-ын 2010 оны 203    Даянгийн Алтанцэцэг  УС72060143        18629322127094               400         Зуслан  5

    4. НЗД-ын 2010 оны 98      Дагвадоржийн Эрдэнэбат         ХГ75032374         18629322238506               400         Зуслан  5

    5.НЗД-ын 2019 оны А/101               Нанзадын Бүргэдаа       ЧЛ56050913        18629322473130               1000       Зуслан  15

    6.НЗД-ын 2015 оны А/134               Ядамсүрэнгийн Маралхүү         ХБ73092574        18629322248598               400                Зуслан  15

    7.НЗД-ын 2015 оны А/134               Үржнээгийн Сарнаа       ХБ70012466        18629322272588               400         Зуслан  15

    8.НЗД-ын 2015 оны А/134               Ядамсүрэнгийн Булган                ХБ66081068        18629322257550               400                Зуслан  15

    9.НЗД-ын 2010 оны 329    Самдангийн Ганбаатар                ТЗ72051393         18629322515172               400         Зуслан  5

    10.НЗД-ын 2012 оны А/418               Мөрдоржийн Отгонбаяр            ТГ60090712         18629322767287               700                Зуслан  5

    11. НЗД-ын 2010 оны 745    Самбуугийн Мөнхжаргал           ХА41012013        18629322831189               3000       Амины орон сууц           5

    12.НЗД-ын 2019 оны А/102               Түншийн Мөнхнасан    АЭ80061472        18630322110329               400         Зуслан  15

    13.НЗД-ын 2018 оны А/165               Балжиннямын Гэрэлбадрах     ЧП63030723        18629322158049               4835                Амины сууц       15

    14.НЗД-ын 2018 оны А/165               Балжиннямын Гэрэлбадрах     ЧП63030723        18629322207057               869                Амины сууц       15

    15.НЗД-ын 2018 оны А/165               Лувсан-Очирын Гантуяа              МИ76102309      18629322119336               700                Амины сууц       15

    16.НЗД-ын 2018 оны А/165               Намнангийн Наранбаатар          ЧЖ75030976       18629322110314               700                Амины сууц       15

    17. НЗД-ын 2013 оны А/581               Жаргалсайханы Доржханд        ЦД82101465       18629322319787               700                Зуслан  5

    18. НЗД-ын 2018 оны А/256               “Найрамдал Ой” ХХК    6254667                18629321324900               5670       Амины сууцны хотхон 15

    19.НЗД-ын 2019 оны А/170               Дагдангийн Анхбаяр    ОЭ76110811       18629322026261               20862    Зуслан  15

    20.СХДЗД-ын 2014 оны А/240         Ариунсангийн Зөнбилэг             УТ94060118        18629322404041               700                Зуслан  15

    21. СХДЗД-ын 2014 оны А/240         Жажаагийн Нармандах               ЧП70072580        18629322405003               700                Зуслан  15

    22.СХДЗД-ын 2014 оны А/240         Баярбатын Сайнтөр      УХ90031012        18629322386023               700         Зуслан  15

    23.СХДЗД-ын 2014 оны А/240         Зоригийн Уянга               УХ90012781        18629322423021               700         Зуслан  15

    24.СХДЗД-ын 2015 оны А/218         “ЛЧ” ХХК             2083876                18629322917352               19980    Зуслан  5

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ