• Гэр,байшингийн дулаалга,халаагуур, эко-машины худалдан авалтад олгох Ногоон зээлийн үйлчилгээ

    Засгийн газрын нээлттэй хаалга өдөрлөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харъяа газруудын өдөрлөгөөр Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

    Өдөрлөгийг зорин ирсэн иргэдийн дунд гэр байшингаа дулаалах болон цахилгаан халаагуур авах зорилгоор Ногоон зээлийн үйлчилгээнд хамрагдах сонирхол их байлаа. Өдөрлөг болж буй талбайн хэсгийн тайзны эгц өөдөөс харсан асарт Төрийн банк болон Хас, Хаан банкнууд өөрсдийн Ногоон зээлийн үйлчилгээгээ танилцуулж байна. Тодруулбал, “Иргэд ирж зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой эсэхээ тодорхойлуулж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс холбогдох утасны дугаараа үлдээнэ. Бид судалж үзээд тухайн иргэнтэй утсаар нь буцааж холбогдох юм” гэж Хаан банкны ажилтан хэлсэн юм.

    Дараахь бараа, бүтээгдэхүүнийг авах гэж байгаа бол Ногоон зээлд хамрагдах боломжтой

    -Цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко жорлон/Хаан банк/

    -Эко автомашин/100 хувь цахилгаан хөдөлгүүртэй/,цахилгаан скүүтер,унадаг дугуй /Төрийн банк/

    -Цахилгаан болон бусад халаагуур, дулаалгын материал /Хас банк/

    Үнийн дүнгийн хувьд 5-20 сая хүртэлх үнийн дүнтэй зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр Ногоон зээлийн хүрээнд олгож байгаа юм.

    Үүнээс гадна өдөрлөгөөр сайжруулсан шахмал түлш, усны дэвшилтэт технологи, аялал жуулчлалын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар олон нийтэд мэдээлэл өгч байна.

    БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ