• Д.Меня:Сайжруулсан түлшийг 8 метрийн дээрээс унагаахад бутардаггүй

    Элс болтлоо нунтгарсан сайжруулсан шахмал түлшний бичлэг сошиалд нийтлэгдсэн.  Үүний дагуу тус сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгч “Тавантолгой Түлш” компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Менягаас тодрууллаа.

    -Фэйсбүүк дээр нийтлэгдсэн бичлэгэн дээрх шиг  сайжруулсан шахмал түлш маань тийм хэврэг юм уу? Үйлдвэрлэгчийн зүгээс ямар нэгэн тайлбар байна уу?

    – Хадгалалтын горимыг тодорхой төвшинд зөрчсөн, алдагдуулсан тохиолдолд үйрч, бутрах явдал байдаг. Тэр хүнийг  ямар учраас ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй байна. Ажил хийж байгаа хүмүүсийг харлуулах, муулах явдал байнга л гардаг.

    -Ер нь өмнө нь үйлдвэрээс борлуулалтын цэг хүртэлх тээвэрлэлтийн явцад ингэж бутарч, үйрэх нөхцөл байдал үүсч байсан уу?

    -Тийм нөхцөл байдал үүсэх боломжгүй. Харахад бол тэр нүүрс үнэхээр элс шиг болчихсон байсанд гайхсан. Яг үйлдвэрээс гарсан түлш маань бат бөх чанараараа бол маш сайн. Найман метрээс унагаахад бутардаггүй.

    Хавар манай үйлдвэрээс аюултай байдлын нөөцийг бүрдүүлсэн. Тодорхой хэсгийг нь хадгалалтын горимыг алдагдуулахгүй байх битүү,агуулах саванд хадгалсан бол заримыг нь гадаа подон дээр, тусгай хучлаган дор хадгалсан. Тэр гадаа хадгалагдсан, борооны чийг авсан,асалт нь удаан, нунтаг түлш хэрэглэгчдийн гарт очсон байхыг үгүйсгэхгүй. Эхний ээлжинд тэр гадаа хадгалсан түлшээ борлуулалтын цэг дээрээ 25 килограммын шуудайнд савлуулах үйл ажиллагаа явж байгаа.

    Харин аравдугаар сараас эхлээд үйлдвэрээс дөнгөж гарсан түлш хэрэглэгчдийн гарт шинээрээ  очно. Тэр бүтээгдэхүүнд  бутрах, үйрэх болон бусад чанарын доголдол гарахгүй.

    Манай үйлдвэрийн хувьд 700 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагийн тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ