• Замын -Үүд, Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэг 3000-д хүрэв

    Эрээний Хилийн хяналт шалгалтын газрын 19-нд мэдэгдсэнээр, 2013 оноос өнөөг хүртэл Эрээний хилийн боомтоор шалган нэвтрүүлсэн Хятад-Европ хоорондын галт тэрэг 3000-д хүрчээ.

    Эрээн боомт бол Хятад, Монголын эх газрын хамгийн том боомт бөгөөд 2013 онд тус боомтоор Хятад, Европ хоорондын анхны ачааны галт тэрэг нэвтэрснээс хойш маршрут нь 1-33 болж, 2018 оны сүүлчийн байдлаар, нийт 23 мужийн 1052 ачааны галт тэрэг зорчжээ.

    Нэмж дурдахад Эрээн боомтын ачаа төрөлжиж, тус боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний төрөл зүйл олшрон, Германы шар айрагны машин, Польшийн жигнэмгийг Хятадын иргэдийн хоолны ширээнд тавьсан ба Хятадад үйлдвэрлэсэн автомашин, электрон эд анги, тоглоом, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлжээ.

    Эрээний хилийн хяналт шалгалтын газрын ажилтан: Энэ онд нэвтэрсэн Хятад-Европ ачааны галт тэрэг 1000 гаруйд хүрсэн бөгөөд энэ жилдээ 1500-д хүрэх төлөвтэй байна гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ