• Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг баривчлан цагдан хорьжээ.

    Б.Амархүү нь өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Түүнтэй эхнэр О.Ариунзул нь  хамт байсан талаар эх сурвалж өгүүлж байна.

    Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Амархүүг өнгөрсөн шөнө цагдан хорьсон нь үнэн. Эхнэрийг нь хамт хорьсон гэдэг мэдээлэл ташаа” гэх тайлбарыг өглөө. Дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ийнхүү саатуулан шалгаж байгаа гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ