Huawei брэндийн шинэ загварын Mate 30 гар утас Youtube, Gmail орохгүй

Хятадын технологийн компаний болох Huawei хамгийн сүүлийн үеийн Mate 30 загварын гар утсаа өчигдөр Мунич хотноо танилцууллаа. Танилцуулгын видеоноос харахад шинэ загвар нь 6.53 инчийн OLED дэлгэцтэйгээс гадна Iphone 11-тэй харьцуулахад 5G сүлжээг дэмждэг, маш хурдан үйлдлийн системтэй байх юм.
Өнгөрсөн тавдугаар сард Huawei компанийг АНУ-ын худалдааны хар жагсаалтад оруулснаар тус компани дэлхий даяар хэрэглэгддэг Гүүглийн бүтээгдэхүүнийг гар утас үйлдвэрлэлдээ ашиглах боломжгүй болсон юм.
Шинэ загварын Mate 30 гар утас нь Гүүглийн нээлттэй Андройд үйлдлийн системд суурилжээ. Гэхдээ хар жагсаалтад орчихсон учраас нэгдүгээрт Play Store-д орох боломжгүй, хоёрдугаарт YouTube, Gmail , Google Maps зэрэг аппликейшнд нэвтрэх боломжгүй юм. Хар жагсаалтад орохоос өмнө Huawei 2018 онд гэхэд нийт 26.3 сая ухаалаг гар утсыг баруун Европ руу худалдаалжээ. Click To Tweet Харин одоо Гүүглийн аппликейшнүүдийг хэрэглэх боломжгүй болсон нь Huawei-гийн Хятадаас гаднах зах зээлд хүндрэл учрууллаа.
Эх сурвалж: Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ