• Б.Шоовдор ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртэв

    Б.Шоовдор өчигдөр 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан.

    Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ЕАШТ-ий алт, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Анжелина Лысакыг цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.

    gereg.mn

    Холбоотой мэдээ