
Индонез улсад гэрлэлтээс гадуурх харилцааг гэмт хэрэгт тооцох тухай эрүүгийн хуулийн төсөл нь ижил хүйстнүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж хүний эрхийн байгууллагуудаас шүүмжилж эхэллээ.
Харин Индонезийн хүний эрхийн байгууллагууд шинэ эрүүгийн хууль нь эмэгтэйчүүд, шашны цөөнх болон лесби, гомо,ижил хүйстэн хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж үзэн, тэмцлээ эхлүүллээ.
Хүний эрхийн хяналтын байгууллагын ахлах судлаач, Индон0зийн иргэншилтэй Андреас Харсано “Индонезийн эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь зөвхөн эмэгтэйчүүдэд, шашны цөөнхөд гэлтгүй бүх Индонезчуудын хувьд сүйрэл дагуулна. Хууль санаачлагчид энэ хуулийг батлахаасаа өмнө хүний эрхийг зөрчсөн бүх заалтуудыг авч хаях ёстой” гэжээ.
Шинэчилсэн найруулга бүхий хуулийн төслөөс дурьдвал:
-Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орсон тохиолдолд нэг жил хоригдох
-Хамт амьдардаг хосууд гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд зургаан сар хоригдох
-Үр хөндүүлэх шийдвэрийг зөвхөн эмч гаргах бөгөөд өөрөө дур мэдэн үр хөндүүлсэн тохиолдолд дөрвөн шилийн хорих ял сонсох зэрэг заалтууд багтжээ.
Хүний эрхийг тэмцэгчид ерөнхийлөгч Жоко Видодод хуулийн төлсийг дахин эргэж харан, найруулах хүсэлтийг тавиад байгаа юм.
Эх сурвалж: Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.