• FIFA-гийн шинэ чансаанд Монгол улсын шигшээ багийн байр 4-өөр урагшилж 183 эрэмбэлэгджээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ өчигдөр буюу 9-р сарын 19-ний өдөр шинээр  чансааны жагсаалтаа гаргаж, байгууллагынхаа вэбсайтад нийтэлжээ.

    Жагсаалтыг Бельгийн баг тэргүүлж байгаа бол хоёрдугаарт дэлхийн аварга Францын баг бичигдсэн байна. Гуравдугаарт Бразил орж, Англи, Португал, Уругвайн багууд удаалсан байна.

    Харин манай Монгол улсын шигшээ баг дөрвөн байр урагшилж 183-т бичигдсэн бол манайд хожигдсон Мьянмарын баг 10 байр хойшилж 145-д бичигджээ.

    FIFA-гийн шилдэг 10 рейтинг одоогоор харагдаж байна.

    1. Бельги (1752 оноо)
    2. Франц (1725)
    3. Бразил (1719)
    4. Англи (1662)
    5. Португал (1643)
    6. Уругвай (1639)
    7. Испани (1631)
    8. Хорват (1625)
    9. Колумби (1622)
    10. Аргентин (1614).

    ….

    183. Монгол (923).

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ