• “Электрон хамар”-аар уушгийг дархлаажуулах шинэ аргыг судалж байна

    Нидерландын Амстердамын Их Сургуулийн анагаах ухааны төв сүүлийн үед түргэн аргаар, тухайлбал “Электрон хамар”-аар уушгины хорт хавдартай өвчтөний амьсгалж буй химийн бодисыг судалж, улмаар тус өвчтөний уушгийг дархлаажуулах эмчилгээнд тохирох эсэхийг нотлохоор болжээ. Энэхүү арга зүйн оновчтой хэмжээ 85 хувьд хүрсэн байна.

    Дархлаажуулах эмчилгээний арга уушгины хорт хорт хавдрын эмчилгээг сайжруулсан боловч өнөөгийн байдлаар түүний үр ашиг ердөө 20 хувьд хүрч байна. Үүний нэг шалтгаан бол эмчилгээ хийхээс өмнө энэ арга өвчтөнд тохирох эсэхийг мэдэхгүй байсанд оршино.

    Шинэ арга нь урьдчилаад өвчтөнд тохирох эсэхийг мэдэж болдог бөгөөд эмчилгээний үр ашгийг дээшлүүлж, эмчилгээтэй холбоотой сөрөг нөлөөг багасгадаг байна. Өнөөгийн байдлаар дархлаажуулах химийн шинжилгээний аргаас өөр үр ашигтай шинжлэх арга үгүй байгаа.

    2016 оны 3-р сараас 2018 оны 2-р сар хүртэл, Амстердамын Их Сургуулийн анагаах ухааны төвийн судлаачид уушгины хорт хорт хавдартай 143 өвчтөнд дархлаажуулах эмчилгээ хийсэн бөгөөд эмчилгээ хийхээс хоёр долоо хоногийн өмнө “Электрон хамар”-аар амьсгалын шинжилгээхийсэн байна. 3 сарын дараа судлаачид өвчтөн энэ дархлаажуулах эмчилгээнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг шалгасан юм. Үүний үр дүнд, “Электрон хамар”-ын шалгасан оновчтой байх хэмжээ 85 хувьд хүрсэн байна.

    Судлаачид, амьсгалын замын судалгаа оношлох чухал арга зүй бөгөөд ирээдүйд бусад олон өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ