УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Одоогоос хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараах санаачилгад 15 гишүүн гарын үсгээ зураад зогсож байсан. Гэтэл одоо зарим нь тараах шаардлагагүй гээд явж байна. Харин бид зургаан сарын өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихаад УИХ-ыг тараая гэсэн санал гаргаж байсан. Одоо ч энэ байр сууриндаа хэвээрээ байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд буюу Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын удирдлагууд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ыг тарааж нөхөн, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.