• УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараахаар 51 гишүүн гарын үсэг зурсан уу

    Сүүлийн өдрүүдэд УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж байгаа нь тодорхой болж, хоёр хоногийн өмнө 47 гишүүн аль хэдийн гарын үсгээ зурчихсан дуулдсан. Тэгвэл УИХ-ыцг тараахад бүх гишүүдийн 3/2 нь гарын үсгээ зурах ёстой болно. Тэгвэл МАН-ын генсек болон бүлгийн даргын цуглуулж байгаа бичигт 51 гишүүн гарын үсгээ зурчихсан тухай яригдаж эхэллээ.

    Тэгвэл сөрөг хүчин буюу УИХ-д долоон суудалтай АН-ын зүгээс энэ саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн.

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлалгүйгээр Ард нийтийн санал асуулга явуулж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон УИХ-ын гишшүд тойрогтоо ажиллаж буй.

    Ирэх олоо хоногийн даваа гарагт цугларах ёстой тэднийг энэхүү том асуудал угтах бололтой. Хэрвээ 51 гишүүн гарын үсгээ зурсан бол эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл улмаар Бага хурал нь хуралдаж байж уг асуудлыг шийдэв болов уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ