• Хиймэл оюун ухааны технологи ашиглан хуурамч Путинтэй шууд ярилцлага хийжээ

    2019-09-19

    АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуулиас  зохион байгуулсан EmTech чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хуурамч хувилбарыг үүсгэн дүрс бичлэгт өөр хүний царайг хэрхэн орлуулах боломжийг бодитоор харуулжээ.

    Ингэхдээ Массачусетсийн Технологийн их сургуулийн судлаач В.Путинтай ярилцлага хийж байгаа байдлаар уг технологийн шийдлийг туршсан бөгөөд бодит хүний нүүрийг Путиныхаар сольж “яриулсан” байна.

    Энэ туршилтын хамгийн гол зүйл нь “deepfake” буюу өөр хүний царайг орлуулах хиймэл оюун ухааны технологийг одоо цагт ашиглаж болохыг харуулснаараа онцлог аж.

    https://www.youtube.com/watch?v=q6BRSyN5V4E&feature=youtu.be

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ