Украин Орост 10 жилийн хугацаатай хийн шинэ гэрээг санал болгоно

Украины Эрчим хүч, хүрээлэн буй орчныг хамгаалах сайд Алексей Оржель “Киев Европын Холбооны оролцоотой хийн гурван талт зөвлөлдөх хэлэлцээрээр Орост 10 жилийн турш дамжин өнгөрүүлэх шинэ гэрээ байгуулахыг санал болгоно” гэж мэдэгдлээ.

“Бид энэ байр суурийг бүрэн дэмжиж байна. 10 жилийн хугацаанд 30 тэрбумаас 60 тэрбум хүртэл. Бид хэлэлцээрийн үеэр энэ байр суурийг баримтална” хэмээн Оржель хэллээ.

Тэрээр энэ байр суурийг өмнө нь Европын Комиссын даргын орлогч Марош Шефчович хэлж байсан гэж тэмдэглэжээ.

Европын комиссын Эрчим хүчний холбооны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Марош Шефчович 9-р сарын 19-нд гурван талт хийн хэлэлцээрийг эхлүүлэхээс өмнө Орос, Украины төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийнэ гэж мэдээлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ