• Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр Роберт О’Брайенийг томиллоо

    АНУ-ын удирдагч Дональд Трамп Роберт О’Брайенийг үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр томилно гэж мэдэгджээ. Өмнө нь энэ албан тушаалыг Жон Болтон хашиж байсан билээ.

    “Би Роберт О’Брайеныг одоогоор АНУ-ын Төрийн департаментын барьцаалах асуудал эрхэлсэн тусгай элчээр, үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөрөө томилж байгаагаа мэдэгдэхэд таатай байна” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

    Ерөнхийлөгчийн онцолсоноор тэр О’Брайентай нэлээд удаан ажилласан аж.

    Өмнө нь Вашингтон Пост сонинд Трамп О’Брайенийг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байгаа гэж бичсэн байсан.

    9-р сарын 10-нд Трамп Жон Болтоныг албан тушаалаас нь халсан. Тэрээр шийдвэрээ олон асуудалд санал нийлэхгүй байгаатайгаа холбон тайлбарлаж байв.

    АНУ-ын ерөнхийлөгчийн тэмдэглэснээр Болтон маш том алдаа хийсэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ