Уржигдар 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдсан.
Тэгвэл өчигдөр дагах барилдаанд 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд урамтай сайхан барилдаж ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуныг цэвэр ялснаар дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.