Б.Содномдаржааг амиа хорлоход хүргэхээр удаа дараа бритва, будаг камерт нь оруулж байсан гэв

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харъяа, 401-р хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нартай уулзлаа.

Энэ үеэр Ж.Батзандан “Б.Содномдаржааг хоригдож байхад өрөөнд нь номон завсар хавчуулсан бритва, будаг оруулж байсан ноцтой асуудал яригдлаа. Олон хоригдогчид будаг ууж амиа хорлож байсан олон туршлагууд амьдрал дээр байдаг. Тэгэхээр яагаад Б.Содномдаржаагийн өрөөнд олон удаа будаг оруулж өгч байсан юм бэ, бритва оруулж өгч байсан юм бэ гэдгийг бид шалгуулахаас өөр аргагүй байдалд хүрч байна” хэмээн ярьж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ