• Их Британий Ерөнхий сайд Жонсон, ЕХ-ны Юнкер нарын уулзалт үр дүнд хүрсэнгүй

    Люксенбургт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Европын холбооны комиссын дарга Жан Клод Юнкертэй “Европын холбооноос гарах” гэрээний бэлтгэл төлөвлөгөө зэрэг асуудлаар уулзалт хийсэн боловч хоёр тал санал нийлээгүй, уулзалт үр дүнд хүрэлгүй өндөрлөөд байгаа.

    Тэгвэл Европын комисс уулзалтын дараа “Их Британи “Европын холбооноос гарах” гэрээтэй хавсаргасан, хуульд нийцэх, хэрэгжүүлж болохуйц “бэлтгэл төлөвлөгөө” буюу орлуулах төсөл өргөн барих үүрэгтэй. Гэтэл Европын холбоо өнөөг хүртэл холбогдох шийдвэрлэх төслийг хүлээж аваагүй байна. Европын холбооны хувьд Их Британийн талын шийдвэрлэх төслийг хүлээн авахад хэзээ ямагт бэлэн байгаа” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ