• Клопп дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн клуб бол “Манчестер сити” гэв

    Английн “Ливерпүүл” клубын ерөнхий дасгалжуулагч Юрген Клопп 2018/19-ийн улиралд Аваргуудын лигт түрүүлсэн ч түүний баг Европын хамгийн сайн нь биш гэдгийг тайлбарлажээ.

    “Дэлхийд олон шилдэг багууд байдаг тул энэ түвшингээ тогтмол хангаж байх хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг клуб бол “Манчестер Сити” учир бид Европын шилдэг баг ч болж чадахгүй” гэжээ.

    “Өнгөрсөн улиралд бид үнэхээр сайн байсан. Бид Европын шилдэг клуб цолыг хүртсэн гэдэгтээ итгэлгүй байна, гэхдээ тодорхой хугацаанд бид маш сайн тоглож байсан тул Аваргуудын лигт түрүүлсэн” гэж Клопп хэлжээ.

    Английн премьер лигийг 5 тойргийн дараа “Ливерпул” 15 оноотой тэргүүлж байгаа бол Ман Сити 10 оноотой удаалж байна.

    9-р сарын 17-нд “Ливерпул” Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тойрогт “Наполи” багтай тоглоно. Тус тоглолт Неаполь хотод болох юм.

    Эх сурвалж: BBC

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ